Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
АТГ-ын дарга, дэд даргад олонхийн санал авсан 10 хүнийг танилцуулж байна
2018-05-03

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээс өнгөрсөн сарын 25-ны өдрөөс  эхлэн энэ сарын 01-н хүртэл авсан. sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хамгийн өндөр санал авсан арван иргэнийг санал авсан дарааллаар нь танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад:

д/д Овог Нэр Албан тушаал
1 Давааням Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2 Жанжаа Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа
3 Баянмөнх Билэгт ЦЕГ-ын дарга асан
4 Нэргүй Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
5 Дашнамжил Цогтбаатар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
6 Өлзийбат Энхтөр ЦЕГ-ын дарга асан
7 Гэлэг Баасан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга
8 Зандаахүү Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
9 Базарсад Жаргалсайхан Буян ХХК-ны захирал
10 Дашпүрэв Пүрэвбаатар Өмгөөлөгч

Эдгээр нэр дэвшигчид иргэдийн олонхийн  санал, дэмжлэгийг авсан ч Авлигын эсрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,

“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Олонхийн санал авч эхний 10-т орсон иргэдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, эрх зүйч мэргэжилтэй байх, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг  хангаагүй байна. Иргэдээс ирүүлсэн нийт саналд нэр хаяг, утга агуулга тодорхойгүй саналуудыг санал нэгтгэх, тоолоход тусгаагүй бөгөөд нийт саналын тоонд оруулсан болно.Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина.

Эх сурвалж: times.mn