Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулъя
2018-12-19

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-ыг нэн яаралтай тарааж, шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, сонгууль хийцгээе.  Тодорхой гурван зорилго руу чиглэсэн асуудлыг тавьж, ард түмнээ нэгдэхийг уриалж байна.

Нэгд, шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт шударга ёсыг сэргээн тогтооё. Гэм буруутай нь шүүхээр тогтоосон бол бурууг нь хүлээлгэдэг, шийтгэдэг байя. Хувь хүн засагладаг биш, хууль засагладаг тогтолцоог сэргээе. Намуудыг өмчгүй болгоё.

Хоёрт, байгалийн баялгийг ард нийтийнх болгоё. Лиценз наймаалдгийг зогсоож, Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн байх ажлыг зохион байгуулна. Монголчуудад биш, гадаадынханд ашигтай зээлийг Монгол Улс авдгийг таслан зогсооно. 

Гуравт, чинээлэг дундаж давхаргыг дэмжиж, босгоё. 

Мөн тэрээр "Нэгдмэл Монгол" хөдөлгөөнийг байгуулж байгаагаа мэдэгдлээ. Дээрх гурван зорилгыг дэмжиж байгаа бүх хүнд энэхүү ТББ-ын үүд хаалга нээлттэй, хамтран тэмцэхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг уриаллаа.