
“Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн тухай
Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу Толгой” ХХК-аас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй, хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2016 оноос эхлэн 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 187 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж нийт 454.2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
“Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага
- Өмнөговь аймгийн харъяат, эсвэл тус аймагт хамгийн багадаа 12 сараар оршин сууж байгаа.
- Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид 2 ба түүнээс дээш курст сурч байгаа.
- Эзэмшиж буй мэргэжил нь орон нутгаас тодорхойлсон нэн тэргүүний хэрэгцээтэй доорх мэргэжлүүдийн нэг байх,
- Сурлагын голч дүн 3.2 GPA дээш байх
- Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй байх,
- Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх
2020-2021 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санал болгосны дагуу тус аймагт шаардлагатай байгаа доорх мэргэжлүүдээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж шалгарсан оюутнуудад “Говийн оюу -оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД:
Боловсрол
- Сургуулийн өмнөх боловсролын багш
- Бага ангийн багш
- Төрөл мэргэжлийн хичээлийн багш /Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, технологи, хими, биологи, нийгэм, газарзүй, дуу хөгжим, зураг, биеийн тамир/
- Тусгай хэрэгцээт боловсролын багш
- Нийгмийн ажилтан
- Сэтгэлзүйч
Эрүүл мэнд
- Хүний их эмч
- Сувилахуй
- Шүдний их эмч
- Нөхөн сэргээх эмчилгээний эмч
- Сэргээн засалч
- Хөдөлгөөн засалч
Соёл урлаг
- Хөгжимчин
- Дуучин
- Бүжигчин
- Соёлын менежмент
- Номын санч
- Музейн мэргэжилтэн
Хөдөө аж ахуй
- Малын их эмч
- Мал зүйч
- Агрономич
- Байгаль орчны нөхөн сэргээлт,
- Аялал жуулчлалын менежмент
Барилга, дэд бүтэц, уул уурхай
- Уул уурхайн инженер
- Маркшейдер
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Барилгын инженер
- Архитектур
- Цахилгааны инженер
- Төмөр замын мэргэжилтэн
Програм хангамжын мэргэжилтэн
- Програм хангамжын мэргэжилтэн
Бүрдүүлэх материал
- Өргөдлийн маягт /бүрэн бөглөсөн байх/
- 2019-2020 оны хичээлийн жилийн дүнгийн хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Эссэ – Сонгон суралцаж буй чиглэл, мэргэжил, мөн төгссөний дараах ажил мэргэжилтэй холбоотой төлөвлөгөө /300 үгэнд багтаана/
- Олон нийтийн, сайн дурын ажилд оролцож байсныг батлах баримт, эсвэл тэдгээрийг тодорхойлсон бичиг. /сертификат, оролцсон ажлаас үр шим хүртсэн хөндлөнгийн хүний захиа/
- Оршин суугаа Засаг захиргааны тодорхойлолт
- 1 хувь цээж зураг
Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчид материалаа бүрдүүлэн 2020 оны 09 сарын 07-оос эхлэн 9 сарын 30-ны 17:00 цаг хүртэл Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Санд ирүүлнэ үү.
Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягтыг http://www.goviinoyu.mn/news/175 цахим хуудаснаас орж авна уу.
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг. Голомт бизнес төв 404 тоот, Утас: 7053-3578
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН
Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн тухай
Оюу Толгой” ХХК нь Өмнөговь аймаг олон тус аймгийн Ханбогд сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны 4 сард байгуулж улмаар уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулсан болно.
“Говийн Оюу ХДС” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах ба уг санхүүжүүлэлтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.