Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй
2020-09-16

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэсэн мэдээ байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа. -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн.

Хэдэн цагт уулзалт болох вэ? Ямар асуудал яригдах бол? -Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, тухайлбал сайтуудад Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй.